Мэдээ мэдээлэл

ХБСХДХ-ны дэд ерөнхийлөгч Б.Давхарбаяр

Title Text

“Орон нутгийн хөгжлийг дэмжих санхүүгийн чухал арга хэрэгсэл бол хадгаламж зээлийн хоршоо юм. Адаглаад банкны өндөр босгыг давж чадахгүй байгаа иргэдэд хүрэх хамгийн зөв арга бол хоршоо. Иргэд бага хүүтэй, хурдан найдвартай хөрөнгийн эх үүсвэртэй болно. Нөгөө талдаа хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгө нь тухайн орон нутгийн иргэдийнх байдаг тул мөнгөн урсгалын ашиг нь дотооддоо үлдэх боломж юм.” гэв.

2011 онд хадгаламж зээлийн хоршоодын талаарх хуультай болж эрхзүйн хүрээний асуудал шийдэгдсэн. Гэхдээ орон нутагт байдаг хадгаламж зээлийн хоршоодод мэргэжлийн боловсон хүчин дутмаг, иргэдийн хувьд энэ талын мэдлэг тааруу байдаг нь хоршоо хөгжих боломжийг чөдөрлөж байгааг сануулсан юм.

Иргэдийн дунд хадгаламж зээлийн хоршоо гэхээр л хүний мөнгө шамшигдуулдаг газар гэх ойлголт өнөөдрийг хүртэл байсаар байгаа нь салбарын хөгжлийг хойш чангаадаг том хүчин зүйл аж.

 

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn/mn/e/5764

Сэтгэгдэл бичих


Нийт үзсэн: 3097 | Онлайн зочид: 1 | Таны IP: 54.81.220.239