Мэдээ мэдээлэл

ХБСХДХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг:

Title Text

 “Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал иргэдийн дунд сөрөг сэтгэхүй үлдээсэн. Гэхдээ тухайн үед бүгд муу ажилласан уу гэвэл үгүй. Заримынх нь буруутай үйлдэлээр салбарыг тэр чигээр нь тийм гэж ойлгох нь өрөөсгөл юм”

Хадгаламж зээлийн хоршоо нь ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг. Чуулганы үеэр эдийн засгийн ядуурал сэтгэлгээний ядуурлаас үүсдэг. Харин сэтгэлгээний ядуурал нь санхүүгийн мэдлэггүйгээс болдог. Харин хадгаламж зээлийн хоршоо нь иргэдэд санхүүгийн мэдлэг олгоход чухал үүрэгтэйг онцолсон юм. Учир нь энэ талын хуулинд зааснаар хадгаламж зээлийн хоршооны актив хөрөнгийг зөвхөн гишүүдээсээ бүрдүүлдэг аж. Тийм болохоор хоршооны гишүүд эрсдэлээ өөрсдөө үүрнэ. Энэ нь тэдэнд хөрөнгөө удирдах ухааныг сургахаас гадна ногдол ашиг нь гишүүдэд буюу тухайн орон нутгийн иргдэд үлдэх боломжийг олгодог ажээ. Харин банкны тухайд ногдол ашиг нь хэн нэгэн том хөрөнгө оруулагчийнх болоод л дуусдаг. Тиймээс иргэд тэр дундаа орон нутгийнхны санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, өндөр үр ашиг бүхий хуримтлалтай болгох арга замын нэг бол хадгаламж зээлийн хоршоо юм байна.

Хэдийгээр аймгуудад хадгаламж зээлийн хоршоод ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч хэтэрхий жижиг бүтэцтэйгээс болж хөдөөгийн иргэдэд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхэд хангалтгүй байдаг ажээ. Тиймээс хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд дундын хоршоо байгуулах хэрэгтэйг хуралдаанд оролцогчид хэлсэн. Мөн өнөөдөр хэтэрхий олон хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгааг цомхотгож цөөн хэдэн чадвартайг нь үлдээх хэрэгтэй гэж үзэх хэсэг ч байсан юм.

Хадгаламж зээлийн хоршоодын хувьд нийт актив хөрөнгөө өсгөх зайлшгүй шаардлага байгаа аж. Сүүлийн таван жилийн хугацаанд тухайн салбарын нийт актив хөрөнгө тавхан хувиар өсчээ. Мөн нийт хоршоодын 90 гаруй хувь нь 500 саяас доош актив хөрөнгөтэй. Ийм байхад тэд банктай өрсөлдөнө гэдэг боломжгүй юм. Тиймээс иргэдийн энэ талын мэдээллийг сайжруулж, хадгаламж зээлийн хоршооны талаарх иргэдийн итгэлийг сэргээх нь Монголын санхүүгийн салбарыг төрөлжүүлэх бас нэг алхам.

Сэтгэгдэл бичих


Нийт үзсэн: 1813 | Онлайн зочид: 1 | Таны IP: 54.209.227.199