Бидний тухай

Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо нь Хас банкны франчайзийн үйлчилгээ авдаг, тэдгээрийн санал санаачлагаар байгуулагдсан хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хадгаламж зээлийн хоршоодыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Тус холбоо нь анх 2003 онд ХасБанк болон Нэтмон ХХК-ийн хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Хөгжлийн Хөтөч” франчайзийн үйлчилгээний төсөл хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын үүсэл санаачлагаар бий болсон.  

2007 онд “Хөгжлийн Хөтөч” франчайзийн үйлчилгээний хүртээмжийг олон сумдад хүргэх, хадгаламж, зээлийн хоршоодын талаар зөв ойлголтыг хөдөө орон нутгийн иргэдэд олгох зорилгоор 10 хоршооны дарга нар нэгдэн ЗӨВЛӨХ ХОРОО-г байгуулж Хасбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

2010 онд ЗӨВЛӨХ ХОРОО-ны бүтцийг өөрчлөн Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо ТББ болгон өөрчилж холбоон нь Төлөөлөн удирдах зөвлөл, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, хяналтын хороотой болж өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүрсэн.

2013 онд ТББ нь ХасБанктай хамтран ажиллах гэрээ байгуулан Хөгжлийн хөтөч франчайзийн үйлчилгээний сургалт хөгжлийг хариуцан ажиллах гэрээ байгуулсан.

2014 онд ХБСХДХолбоо нь Ард санхүүгийн нэгдэл, Ард Кредит ББСБ хамтран ажиллах болсоноор гишүүн хоршооддоо эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор бөөний зээлийг олгож эхэлсэн.

2015 онын байдлаар манай холбоо нь эгнээндээ 51 Хадгаламж зээлийн хоршоог элсүүлж нийт 200 орчим иргэдийг байнгийн тогтвортой ажлын байртай, 1,000 гаран иргэдийг сонгуульт ажлын байраар хангаад байна. Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан 12,000 гаран гишүүдтэй болж хөдөө орон нутгийн бичил санхүүгийн мэргэжлийн холбоо болон өргөжөөд байна. 

Бид гишүүн хоршоодынхоо үйл ажиллагааг олон нийтэд таниулах мэдээ мэдээллээр байнга хангаж байх үүднээс гишүүддээ тогтмол сонин сэтгүүл захиалан хүргүүлэх мөн www.armd.mn цахим хуудас, твиттерийн @armdmn хаяг, фейсбүүкийн  www.facebook.com/ARMDmn  сувгуудаар дамжуулан мэдээллээ тогтмол хүргэж байна.

Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэр, холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу гүйцэтгэх захирлаар удирдуулсан ажлын алба явуулж байна.  


Хоршооллогч нийт гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе!

Холбооны удирдлагын зүгээс үйл ажиллагаагаа илүү нээлттэй, гишүүн хоршооддоо хүртээлтэй, гишүүн бүрт хүрч ажиллахыг эрмэлзэж ирсэн билээ. Бид харилцан үр бүтээлтэй хамтын ажиллагааг бий болгох үүднээс улс орны эдийн засгийн хүнд үеийг ажралгүй хоршоодын гүйцэтгэх алба руу чиглэсэн сургалт, семинар, тусгайлсан зөвлөгөө өгч ажиллаж ирсэн бөгөөд чуулга уулзалтаа жил бүр бүсчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж ажиллалаа.

Ард Санхүүгийн Нэгдлийн зүгээс Холбооны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ирсэн бөгөөд түүний бүрэлдэхүүнд байдаг Ард Кредит ББСБ-аас хоршоодод бөөний зээлийг уян хатан нөхцлөөр олгож, хоршоодын санхүүгийн чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Мөн ТэнГэр Системз компани нь сүүлийн 3 жил алдаж онон ажилласны үр дүнд хоршооны үйл ажиллагаа болон санхүүгийн удирдлагын системийг шинэчлэн боловсруулж, хоршоодод нэвтрүүлж эхлээд байна.

Цаашид иргэн бүрийн оролцоотой, тэдний үүсгэл санаачлагаар бий болсон санхүүгийн байгууллагыг улс орны өнцөг бүрт дэмжин ажиллаж, санхүүгийн байгууллагынхаа үр шимийг гишүүн бүр хүртдэг тогтолцоог улам бэхжүүлэн улмаар Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болж, улс үндэстнээрээ Хөрөнгө Оруулагч Үндэстэн болох зорилгыг дэвшүүлэн ажиллахыг уриалж байна. Бид Хүчтэй. Бид Хамтдаа!

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн,

Хутагт овгийн Ч. Ганхуяг


Нийт үзсэн: 3088 | Онлайн зочид: 1 | Таны IP: 54.81.220.239