Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбооны цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе!

    Манай холбоо нь 2009 онд үүсгэн байгуулагдаж Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна. Хугацааны эхэн үед Хадгаламж зээлийн хоршоодыг шинээр байгуулах, үйл ажиллагааг тогтворжуулах, сурталчлах ажлуудыг хамтран хийж байсан бол, дараагийн үе шатанд өсөлтийг бий болгох, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, боловсон хүчинг мэргэжлийн түвшинд бэлтгэх зэргээр хоршоодтойгоо хамтран ажилласнаар орон нутгийн хөгжилд, өөрсдийн хувь нэмэр оруулж, ихэнхи хоршоод маань байгууллагдаад 10 гаруй жилийн түүхтэй , өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа тогтвортойгоор өсгөсөн тэргүүний хоршоод болон хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байна.

Холбоо нь одоогийн байдлаар 12400 гаруй гишүүнчлэл бүхий 9,2 тэрбум нийт активтай 18 аймгийн 49 Хадгаламж Зээлийн Хоршоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааг илүү хариуцлагатай өргөжүүлэн сайжруулахаар ажиллаж байна.

Цаашид орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан гишүүдийнхээ санхүүгийн бүхий л хэрэгцээг хангах боломж бүрдүүлэх, хоршоодын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх үүрэг та бидэнд байгаа ба шинийг эрэлхийлж санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж чадах хүчтэй хоршоо, идэвхтэй баг хамт олонг бий болгохын төлөө хамтдаа ажиллахыг уриалж байна.

 

Та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье!              

Э.АЛТАНТУЯА

ХБСХДХ  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ


Нийт үзсэн: 3087 | Онлайн зочид: 1 | Таны IP: 54.81.220.239