ГИШҮҮНЧЛЭЛ

Холбооны гишүүний давуу тал:

ХОЛБООНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Холбоо нь бичил санхүүгийн сургалт, зөвлөгөө, барьцаа хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох, хоршоодыг дэмжин ажиллах тэдгээрийн дуу хоолойг төр засаг хүргэх, гадны донор байгууллагуудад зуучлах тэдгээрийн туршлагыг нэвтрүүлэх зэрэг үйлчилгээг гишүүддээ үзүүлж байна. Эдгээр үйлчилгээ нь гишүүн хоршоодыг чадваржуулах тухайн орон нутгийн иргэдийн оролцоотой томоохон санхүүгийн байгууллагыг бий болгох хоршоодоор дамжуулж орон нутгийн иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. 

ГИШҮҮН ХОРШООДЫГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ

Бүсчилсэн сургалт: гишүүн хоршоодыг баруун, зүүн, төв бүс гэж ангилан хуваадаг бөгөөд бүс болгонд тулгуур сургалтын төвийг байгуулан ажиллаж байна. Зүүн бүсийн сургалтын төв Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “ЗООС ХҮРД” ХЗХ, Төвийн бүсийн сургалтын төв Архангай аймгийн Өгийннуур сумын ӨГИЙН МАНДАЛ ХЗХ-ны байранд байрлаж байна. Холбооны зүгээс бүсийн сургалт зөвлөгөөнийг тогтмол явуулж ирсэн бөгөөд Хоршоодыг бие биентэй нь туршлага солилцуулах, шаардлагатай сургалт мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Нэг хоршоо нэг хоршоог хөтөлбөр: Хоршоодын үйл ажиллагааг сайжруулах үүднээс бүс болгонд загвар шилдэг хоршоодыг тодруулж ойр байрлах жижиг хоршоодоо чадваржуулах сургалт хийх хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж байна.

 

5 БАГЦ МАТЕРИАЛ:

Хоршооны ажиллагсадад зориулсан гарын авлага. /Хоршооны хууль эрх зүй, Хоршооны нягтлан бодох бүртгэл, Гишүүдийн сургалтын материал, Удирдлага гишүүнчлэлийн бодлого, Бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого, журмууд/

 

МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ

Хоршооны үйл ажиллагаанд газар дээрх сургалт, зөвлөгөө өгөх ажлыг тогтмол хэрэгжүүлж байна. Мөн нийгэм эдийн засаг, улс төрийн талаар шаардлагатай мэдээллүүд, авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгч ажилладаг.

 

ТЕХНИК ТУСЛАЛЦАА, ПРОГРАММ ХАНГАМЖ

Хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс хоршоодын үйл ажиллагаандаа хэрэглэж байсан банк, санхүүгийн байгууллагын GeniusBanker программыг шинэчлэн орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан сайжруулснаар 2015 оноос гишүүн хоршооддоо TERBIUM хэмээх шинэ программыг нэвтрүүлэхээр бэлэн болоод байгаа билээ

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АЖЛЫН БАЙРНЫ ЗЭЭЛД ЗУУЧЛАХ

Холбоо нь Ард санхүүгийн нэгдэлтэй хамтран ажиллах болсоноор эргэлтийн хөрөнгийн, санхүүгийн түрээс, ажлын байрны зээл шаардлагатай байгаа гишүүн хоршоодоо барьцаа хөрөнгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр бөөний зээлийг олгож эхлээд байгаа.  

ХӨДӨӨГИЙН ХОРШООДЫН ДУУ ХООЛОЙГ ТӨР ЗАСАГТ ХҮРГЭХ

Холбоо нь гишүүн хоршоодоо төлөөлж Санхүүгийн Зохицуулах хороо, Сангийн яам, дотоодын болон гадаадын донор байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх, хоршоодын танилцуулах ажлыг зохион зохион байгуулдаг.


Нийт үзсэн: 3084 | Онлайн зочид: 2 | Таны IP: 54.81.220.239