Үйл явдал

Удирдах Зөвлөлийн Xурал 2017 оны 06-р сарын 09 ны өдөр хуралдлаа

Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо 2009 оны 12-р сард албан ёсоор үүсгэн байгуулагдсан бөгөөд анх Хас банкны франчайзийн үйлчилгээ авдаг, тэдгээрийн санал санаачлагаар байгуулагдсан хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-уудыг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг, ашгийн бус төрийн бус байгууллага болон үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлсээр байна.

            Холбооны Удирдах зөвлөлийн хурал жил бүр тогтмол хуралдаж тухайн жил бүрийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж баталдаг уламжлалтай. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлыг Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Холбооны ерөнхийлөгч Ч.Ганхуяг нээж үг хэлж, удирдах зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо хуваалцлаа.

Холбооны 2017 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсвийн төслийн гүйцэтгэх захирал Д.Чулуунбат танилцуулага, мэдээлэл хийсэн. Удирдах зөвлөлийн хурлаар доорхи асуудлыг хэлэлцэж баталсан байна.

1.  2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

2.  2017 оны Санхүүгийн төлөвлөгөө төсөв

3.  УЗ-ийн тогтоолын төсөл батлах

4.  Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг хийлээ.

Хуралд  Зоос хүрд ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Б.Наранцэцэг, Ноён даамал ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Д.Энхдэлгэр, Цэнгэл хөгжилХЗХ-ны Гүйцэтгэх Захирал  Б.Байболот,Баян–Өлгий аймгийн салбарын захирал Т.Ахай, Хөгжлийн дээж хоршооны дарга Т.Зоригт нар идэвхитэй оролцож санал бодлоо илэрхийллээ.

            Холбооноос 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө ажлуудаас гадна, цаашид хоршоодтой хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхой болгож,бодлого, арга зүй, удирдамж өгч ажиллахаар тохиролцсон байна.

 

Хоршооны дарга, захирлын сургалт

“Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо”-ноос гишүүн хоршоодын дарга, гүйцэтгэх захирлуудад зориулсан сургалтыг 2017 оны 6-р сарын 09 нд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад тавигдах хууль эрх зүй, гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэх асуудлыг “Үлэмж Партнерс” ХХК-ийн өмгөөлөгч С.Үлэмж, Хоршооны засаглалын бодлого, арга зүйн зөвлөмжийг Банкны холбооны багш  Баяртуул нар сонирхолтой лекц уншиж, гишүүн хоршоодын зүгээс тавьсан асуултуудад хариулж, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж өгөх материал өглөө.

            Мөн Ард санхүүгийн нэгдлийн охин компаниудын танилцуулга, санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүний сургалт, хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл, сургалтуудыг Ард Лайф, Ард Даатгал, Ард Кредит, Тэнгэр Системсийн захирал, менежерүүд хийлээ.

            Холбооноос 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хоршоодод чиглэсэн бодлого, арга зүйгээр хэрхэн хангаж хамтран ажиллах талаар танилцуулга мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонсон байна.

 

            Удирдах зөвлөлийн хурал, сургалтыг ивээн тэтгэж ажилласан Ард санхүүгийн нэгдэл, Ард Кредит, Ард Даатгал, Ард Лайф компанийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийт үзсэн: 4721 | Онлайн зочид: 1 | Таны IP: 52.91.221.160