Үйл явдал

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо, Тэнгэр Системс ХХК, Холбооны Баруун бүсийн салбар зөвлөл хамтран 2016 оны 09 дүгээр сарын 23 наас 25-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт  ХЗХ-дын сургалт, уулзалт зохион байгууллаа.

 ХЗХ-ны хууль эрх зүйн болон нягтлан бодох бүртгэлийн сургалт хийх, холбооны зүгээс үнэлгээ хийх аргачлалын талаар мэдээлэл өгөх,  бүх хоршоодод үнэлгээ хийх, Тэнгэр Системс  ХХК нь Genius Banker программын цогц сургалт хийх, хоршоодыг программтай болгох зорилготой байлаа.

Сургалтанд Баян-Өлгий аймгийн 12 ХЗХ-ны дарга, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, зээлийн мэргэжилтэн нарын 22 төлөөлөл оролцлоо.

Сургалтыг  ХБСХДХолбооны баруун бүсийн салбар зөвлөлийн дарга, Кунда Муры ХЗХ-ны дарга Т.Ахай, ХБСХДХолбооны Гүйцэтгэх захирал Э.Алтантуяа, Тэнгэр Системс ХХК-ний Гүйцэтгэх захирал С.Гэрэлт-Од нар  удирдан явууллаа.

Сургалтаас олж авсан мэдлэгийг бататгах АХА тэмцээн зохион байгуулж Малчны Хөгжил ХЗХ-ны Гүйцэтгэх захирал А.Жанбота тэргүүлж, Толбо Дамысы ХЗХ-ны дарга Б.Жанарбек удааллаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн ХБСХДХолбооны баруун бүсийн салбар зөвлөлийн дарга, Кунда Муры ХЗХ-ны дарга Т.Ахай болон сургалтанд идэвхитэй оролцсон оролцогчиддоо  холбооны бүх гишүүдийн өмнөөс талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

ХӨДӨӨГИЙН БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО

2016.09.29

Нийт үзсэн: 2958 | Онлайн зочид: 1 | Таны IP: 54.226.4.91